ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН БИЗНЕСИЙН ТӨСЛҮҮДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛЖ, САНХҮҮЖҮҮЛНЭ

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нийтлэг үйл ажиллагааны үр дүнд бусдын адил ажлын байраар хангагдаж чадахгүй байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ, нөөц боломж, чадавхид тулгуурлан тэдний хөдөлмөр эрхлэлтийг “Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд тусгайлан дэмжиж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, улмаар ажлын байр, амьжиргааны эх үүсвэртэй болгох зорилгоор төсөл шалгаруулна. Аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүд 2012 оны 4 дүгээр сарын 6-ны 17:00 цаг хүртэл иргэдийн төслийг хүлээн авна. Төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөөц боломж, чадавхийг үнэлэх үндсэн дээр хөдөлмөр эрхлэх санаачилгыг нь тусгайлан дэмжиж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, улмаар ажлын байр, орлогын тогтвортой эх үүсвэртэй болгоход чиглэгдэнэ. Үүнд: • ХАА, хөнгөн, хүнс, гар урлал зэрэг өөрөө бие даан, эсхүл гэр бүлийн гишүүдийн хамт эрхлэх өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээ байна. • ХБИ, тэдний гэр бүл хамтдаа дээр дурдсан үйл ажиллагааны чиглэлээр бүлэг байгуулах нөхөрлөл, хоршоонд элсэхийг дэмжиж болно. • ХБИ-нийг авч ажиллуулсан аж ахуйн нэгж, байгууллагад ХЭДТ хууль, түүнд нийцүүлэн гаргасан хөтөлбөрт заасан дэмжлэг үзүүлнэ. Төсөлд тавигдах шаардлага болон холбогдох дэлгэрэнгүй мэдээллүүдийг харъяа аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс авна уу.  |  Нийгмийн халамжийн тэтгэвэрийн хэмжээг 2012 оны 02 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сард 70000 төгрөгөөр, 2012 оны 05 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сард 103600 төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоож мөрдөхөөр боллоо. Нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг 2012 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сард 40000 төгрөгөөр, 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сард 48000 төгрөгөөр шинэчлэн тогтоож мөрдөхөөр боллоо.  |  Жирэмсэн болон нярай хөхүүл хүүхэдтэй эхэд сар бүр олгодог 26,000 /хорин зургаан мянган/ төгрөгийн тэтгэмжийн хэмжээг УИХ-ын 2012 оны 19 дүгээр тогтоолоор 2012 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн 32,500 /гучин хоёр мянга таван зуун/ төгрөг болгон нэмэгдүүллээ.  |  2012 онд эхийн алдар одонтой 226000 эхэд 33,3 тэрбум төгрөгийг Нийгмийн халамжийн сангаас жилд 1 удаа олгох бөгөөд мөнгөн тусламжийг сар шинийн баярынөмнө буюу 2 дугаар сард олгож эхлээд байна.  |  БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар солонгос хэлний түвшин тогтоох шалгалт, эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн 4218 иргэн байгаагаас Солонгос улсын хөдөлмөрийн бирж дээр 4006 иргэний нэр байршсан байна. 2012.02.10-ны өдрийн байдлаар 1472 иргэнд БНСУ-ын ажил олгогчдоос ажлын санал ирсэн. БНСУ-руу хөдөлмөрийн гэрээгээр явах эхний ээлжийн хүмүүс 2012.02.14-нөөс эхлэн явна.  |  2012  оны 1 дүгээр  сараас 5 дугаар сарыг дуустал сар бүр 21000 төгрөг, 6 дугаар сард 23000 төгрөгийн хишиг хувийг иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаж, Улсын бүртгэлийн ерөнхий газраас Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт нэр нь баталгаажиж ирсэн Монгол Улсын иргэнд бэлэн мөнгө хэлбэрээр  олгоно.  |  Улсын хэмжээнд 2011 онд нийт 109 сургуулийн 140463 оюутны нэрс Сургалтын төрийн сангаас ирсэнээс 133647 оюутны нэрс баталгаажиж тэдэнд  66 тэрбум 823,5 сая төгрөгийг олгосон байна.  |  Монгол Улсын төсөвт Монгол Улсын 2011 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэж эхэллээ. Төсвийн төслийн танилцуулгыг Ерөнхий сайд С.Батболд танилцуулсан юм. Тэрбээр, ирэх оны хувьд Хүний хөгжил сангаас иргэн бүрт сар бүр 21 000 төгрөг олгох, оюутны сургалтын төлбөрт 500 мянган төгрөг олгохоор тооцсон бол цалин тэтгэврийн хэмжээг 2010 оны түвшинд барихаар тооцсон гэдгийг хэллээ.  |  “Хүний хөгжил сан” -аас 2011 онд сургалтын төлбөр хэлбэрээр оюутанд хишиг хувь хүртээх тухай асуулт хариултууд - Хишиг хувийн 500,0 мянган төгрөгийг ямар оюутан хүртэх вэ? - Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон, төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежийн өдрийн ангид дипломын, бакалавр, магистр, докторын шатлалд өдрийн ангид 2010-2011 оны хичээлийн жилд суралцаж байгаа оюутнууд сургалтын төлбөр хэлбэрээр хишиг хувь хүртэх боломжтой юм. - Суралцагч энэ мөнгийг авахын тулд хаана хандаж хүсэлт гаргах вэ? - Суралцагч сургалтын төлбөр хэлбэрээр хишиг хувь хүртэх хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд гаргана. (Өөр материал шаардлагагүй)  |  Монгол Улсын төсөвт Монгол Улсын 2011 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэж эхэллээ. Төсвийн төслийн танилцуулгыг Ерөнхий сайд С.Батболд танилцуулсан юм. Тэрбээр, ирэх оны хувьд Хүний хөгжил сангаас иргэн бүрт сар бүр 21 000 төгрөг олгох, оюутны сургалтын төлбөрт 500 мянган төгрөг олгохоор тооцсон бол цалин тэтгэврийн хэмжээг 2010 оны түвшинд барихаар тооцсон гэдгийг хэллээ. Монгол Улсын 2011 оны төсвийн төслийг боловсруулахад нэгдсэн төсвийн нийт орлого гурван их наяд 56.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 39.0 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага гурван их наяд 251.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 41.5 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 194.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -2.5 хувьтай тэнцэхээр төсвийн төслийг боловсруулсан гэдгээ Ерөнхий сайд мэдээлсэн юм. Түүнчлэн ирэх онд төсөвт төвлөрөх аж ахуйн нэгжийн орлогын албан татварын, ашигт малтмалын нөөц ашигласны, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийн орлогыг тооцохдоо дэлхийн зах зээл дэх алтны үнийг 1,250.0 ам доллар, цэвэр зэсийн үнийг дунджаар 8,425.0 ам.доллар, угаасан нүүрсний үнийг 128.0 ам доллараар тус тус тооцож төсвийн төсөлд тусгажээ. Мөн цаашдаа төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны төвлөрлийг сааруулах зорилгоор орон нутагт хийгдэх улсын төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, хэрэгжүүлэх эрхийг орон нутагт нь бүрэн шилжүүлэхээр төлөвлөж байгаа болон томоохон хэмжээний худалдан авалтыг төвлөрсөн байдлаар Засгийн газрын тусгайлсан агентлаг зохион байгуулж, салбарын яамд болон Төсвийн ерөнхийлөн захирагч нар тендер шалгаруулалт, зохион байгуулалтад оролцдоггүй байх тогтолцоонд шилжих гэж байгааг дуулгасан юм. Ирэх оны төсвийн тухай товчхон хэлэхэд алт, зэсийн дэлхийн зах зээлийн үнээс хамаардаг байсан манай төсөв зэс, нүүрснээс төвлөрөх орлогоос хамаарах болж байна.  |  

Шилжин явах цомын эздээр 3 дахь жилдээ тодорч

4 дүгээр сарын 20, 21, 22-ны өдрүүдэд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам түүний харъяа байгууллагуудын шилжин явах цомын төлөө спортын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөрийн төв бирж, Хөдөлмөрийн

Дэлгэрэнгүй

Шинэ байрандаа нүүж орлоо.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо хуучнаар Гутлын үйлдвэрийн баруун хойд талд 6-н давхар барилгад байрлаж байна.

Дэлгэрэнгүй

“ХАВРЫН ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГ -2012” МҮЭСТО-НД 04 САРЫН 19-НД

“ХАВРЫН ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГ -2012” МҮЭСТО-НД 04 САРЫН 19-НД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ГЭЖ БАЙНА. Нэг. Зорилго Бүтээн байгуулалтын ажил эхэлж буй хаврын улиралд ажилгүй болон ажил хайж буй иргэд, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн төгсөгчдийг хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэн хүлээн авч, ажил

Дэлгэрэнгүй

“Нарны цом” гардуулах ёслолын ажиллагаа боллоо

2012 оны 02-р сарын 17-нд Үйлдвэрчний эвлэлийн Соёлын Төв Ордонд НХХЯ, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үндэсний хороо, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооноос хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй оны шилдэгүүдийг шалгаруулах “Нарны цом” гардуулах ёслолын ажиллагааг анх удаа зохион байгууллаа. Ёслолын ажиллагаанд

Дэлгэрэнгүй

Мэндчилгээ

Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн халамжийн салбарын хөгжилд хөдөлмөр бүтээл,хөлс хүч,оюун санаагаа харамгүй зориулж ирсэн үе үеийн ахмадууд, Хөдөлмөр,Халамжийн Үйлчилгээний Газар, аймаг дүүргийн ХХҮХэлтсийн нийт ажилтан ажиллагсад, сум, хорооны нийгмийн ажилтнууд тэдний гэр бүлийнхэнд угтан золгож буй “Баясгалан”хэмээх усан Луу жилийн

Дэлгэрэнгүй

Мэдээ мэдээлэл

Бүх мэдээг унших

Хөргөлт, хөлдөөгчийн салбарт ажиллах иргэдээс компьютерт суурилсан тестийн аргаар авах Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийн зар

Фото мэдээ

Засгийн газарт нэрлэсэн үнээр хувьцаагаа худалдах хүсэлтэй иргэдийн анхааралд

Фото мэдээ

     Засгийн газрын 2012 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, аж ахуйн нэгжид худалдахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай 116 дугаар тогтоол батлагдсан. Уг тогтоолоор Засгийн газрын 2011 оны…

Шилжин явах цомын эздээр 3 дахь жилдээ тодорч цомоо үүрд хадгалах эрхтэй боллоо.

Фото мэдээ

4 дүгээр сарын 20, 21, 22-ны өдрүүдэд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам түүний харъяа байгууллагуудын шилжин явах цомын төлөө спортын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын ерөнхий…

Шинэ байрандаа нүүж орлоо.

Фото мэдээ

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо хуучнаар Гутлын үйлдвэрийн баруун хойд талд 6-н давхар барилгад байрлаж байна.…

“ХАВРЫН ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГ -2012” МҮЭСТО-НД 04 САРЫН 19-НД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ГЭЖ БАЙНА.

Фото мэдээ

“ХАВРЫН ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГ -2012” МҮЭСТО-НД 04 САРЫН 19-НД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ГЭЖ БАЙНА. Нэг. Зорилго Бүтээн байгуулалтын ажил эхэлж буй хаврын улиралд ажилгүй болон ажил хайж буй иргэд, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн төгсөгчдийг хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн…

Холбоос